Лха Отхан : Шинэ шүлэг

Шинэ шүлэг

Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...

Хөлөрсөн газрыг тэнийлгэж зөөлөн бороо шиг уусаад,

Хэзээ ч байгаагүй мэт нам гүмхэнд оршдог

Хийсэн дэрвэх өвс болж би дахин төрнө ...

 

Хээлэг салхинд илбүүлж гунигаан мартаж ургаад 

Хээнцэр цэцэгст амилж  найган  талимааж суугаад

Хэрлэнгийн мөнгөн долгист саран тусахад анирдан хоосорч

Хэн ч биш гэдгээ мэдрэн чамд шингэх л сайхаан ...

 

Хөхөмдөг тал, моддын оройг ширтэж үдшийг угтан зогсохдоо   

Хүлээгээд ирэхгүй аавыгаа санахдаа сэтгэлээ аргадаж хуурахгүй

Хүлээтэй бодлын талыг ганцаар туулж ядрахгүй

Хичнээн бээрийг алсад л чимээ аниргүй оршихсон ...

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)